Чөлөөт бөхийн иж бүрэн хоёр дэвжээ, тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 16:05:09

Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал сумынхаа “Орон нутгийн хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхэд, залуучуудад зориулан иж бүрэн хоёр дэвжээ, дасгалын тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэж өгөв.

"Ингэснээр олон улс болон улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой болохын зэрэгцээ тамирчид орчин үеийн стандарт хэрэглэгдэхүүнээр дасгал сургуулилтаа хийх боломж бүрдэж байна. Дарханы чөлөөт бөхийн тамирчид маш их амжилттай байгаа бөгөөд олимпийн тэнгэрт манай тамирчин төрийн далбаагаа мандуулах цаг тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна" гэж дэвжээ хүлээлгэн өгөх үеэр Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал онцлов.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ