Тайландад "ВА.2.75" дэд хувилбарын анхны тохиолдол илрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-21 13:27:08

БАНГКОК. /Bernama/. Тайландын өмнөд хэсгийн Транг мужид коронавирусний "омикрон" хувилбарын "ВА.2.75" дэд хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.


Уг хувилбарын халдварын анхны тохиолдол зургаадугаар сарын 28-нд цуглуулсан сорьцуудад илэрчээ. Генийн дараалал тогтоох шинжилгээгээр "ВА.2.75" дэд хувилбар болохыг баталсан гэж "Раматибоди" эмнэлгийн ген судлалын анагаах ухааны төв лхагва гарагт мэдээлсэн байна.


"Центавр" гэж нэрлэсэн "ВА.2.75" дэд хувилбарыг тавдугаар сарын эхээр Энэтхэгт анх илрүүлсэн бөгөөд Сингапур, Япон, Герман, Их Британи, Канад, АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг 10 гаруй оронд тархжээ.

Холбоотой мэдээ