Женнифер Лопез хуримынхаа дараа нөхрийнхөө овгийг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-07-19 10:51:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лопез жүжигчин Бен Аффлектэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авчээ. 


Албан ёсны гэрлэлтийн бүртгэлд дуучны нэрийг Женнифер Аффлек гэж бичсэн байна. Алдартнууд долоодугаар сарын 16-ны бямба гарагтт Невада муж улсын Кларк тойрогт хуримаа хийжээ.


Лопез, Аффлек нар 2002 онд болзож эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард нь сүй тавьсан тухайгаа зарлаж байсан билээ. Од хос Америкийн кино бизнест маш их алдартай болсон тул сэтгүүлчид тэднийг Беннифер гэж нэрлэх болсон юм.


2003 оны есдүгээр сарын 14-нд тэд гэрлэх ёстой байсан ч өмнөх өдөр нь хуримаа цуцалсан. 2021 оны долоодугаар сард Женнифер, Бен нар дахин болзож эхэлсэн бол энэ оны эхээр дахин сүй тавьжээ. Эцэст нь алдартнууд харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан тухай "TMZ" цахим хуудас ням гарагт мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ