АРХАНГАЙ: Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 5.4 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 7 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1310 ажилгүй хүн байгаагийн 628 (47.9%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 5.4 хувиар буурсан байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 224 нь дээд, 49 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 964 нь бүрэн болон бүрэн бус дунд, 59 нь бага боловсролтой хүмүүс байна.
6 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 279 хүн шинээр бүртгүүлж, 94 хүн ажилд зуучлуулан оржээ.
Эхний хагас жилийн байдлаар шинэ ажлын байранд 216 иргэн ажилд зуучлагдсанаас боловсруулах үйлдвэрт 22, барилгын салбарт 12, хөдөө аж ахуйн салбарт 71, төрийн байгууллагад 42, 69 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.
Үүнд Хотонт 71, Эрдэнэбулган сум 51, Булган, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Эрдэнэмандал, Чулуут, Тариат сумд 4-19 шинэ ажлын байрыг бий болгожээ.