ЗАВХАН: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороотой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-09 21:46:04

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

​Тус аймагт хүн амын амьжиргааны болон цалин хөлсний доод хэмжээ, нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах. Энэ хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлуудыг зохицуулах. Нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрт аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Цогзолмаа, аймгийн Ажил олгогч эздийн холбооны дарга Б.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурлаа. ​Хамтын хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 18.1, 18.2 дахь заалт, бусад хууль тогтоомж, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй юм. ​Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороог аймгийн Засаг даргын 06 дугаар сарын 02-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар шинэчлэн баталсан байгаа. Энэ салбар хороо нь үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ