МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд төрийн одон, медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-08 13:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МОНЦАМЭ агентлагийн зарим ажилтан төрийн одон, медаль хүртлээ.


Тодруулбал, тус агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, сэтгүүлч Б.Хандмаа, агентлагийн ажилтан Ц.Даваадулам нар “Алтан гадас” одонгоор, Хөдөлмөрийн хүндэт медалиар мөн ажилтан И.Төмөрбаатар болон гэрэл зургийн албаны ажилтан Г.Чинзориг шагнуулсныг байгууллагын удирдлагууд гардуулав.

“Алтан гадас” одон хүртсэн “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, сэтгүүлч Б.Хандмаа МОНЦАМЭ агентлагт 27 дахь жилдээ ажиллаж буй, эх хэл, үндэсний бичиг, соёлын өв залгамжлагч, түгээгчийн нэг юм. Тэрбээр, Монгол хэлний 70 гаруй бүтээлийг үндэсний бичигтээ хөрвүүлж, Монголын орчин үеийн сэтгүүл зүйн түүхэнд хос бичгээр буюу үндэсний монгол бичиг, кирилл  бичгээр гаргасан анхны ярилцлагын  “Монгол соёлын амин хэлхээ” номыг бүтээсэн юм.

Түүнчлэн Ц.Даваадулам, И.Төмөрбаатар, Г.Чинзориг нар МОНЦАМЭ агентлагт 10-20 жил, үр бүтээлтэй ажиллаж буй тэргүүний ажилтнууд юм.  







Холбоотой мэдээ