Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-28 18:17:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Родни Харристай энэ сарын 28-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.


Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ноён Р.Харрис Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Шинэ Зеландын Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын талаар мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээ