БАЯН-ӨЛГИЙ: Горно-Алтайск хотын захирагч Ю.В.Ничаевийг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев,
Х.Арман нар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Горно-Алтайск хотын захирагч
Юрий Викторович Ничаев тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Зочдын бүрэлдэхүүнд Горно-Алтайск хотын
зөвлөлийн төлөөлөгч, "Вестник Горно-Алтайска" сонины редактор Алексей Сергеевич
Ивашкин, хотын зөвлөлийн төлөөлөгч Владимир Михайлович нар байв.
Уулзалтын үеэр Горно-Алтайск хотын захирагч Юрий Викторович Ничаев аймгийн
удирдлагуудыг ирэх есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болох Горно-Алтайск хотын
өдөрлөгт хүрэлцэн ирж оролцохыг урилаа.
Мөн талууд боловсрол, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн
чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан
санал солилцлоо.