ХӨВСГӨЛ: Шашны 20 байгууллагын хоёр нь зөвшөөрөлгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-22 13:00:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 20 шашны байгууллагаас 2 нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байна.

Харин 18 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа ирэх сарын 1-нд дуусаж байгаа тул аймгийн ИТХ-ын ээлжит бус 13-р хуралдаанаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2 жилээр сунгалаа. Тус аймагт буддын 9, бөө мөргөлийн 1, христийн 11, бахайн 1 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ