Цацын рашаан цацраг идэвхит бодисоос хамгаалж, дотор эрхтэнг цэвэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Батцэнгэл сумын төвөөс хойш нэлээд алс зайтай зэлүүд хээр нутагт Цацын рашаан байдаг.
Эрт цагаас зунд Сайн ноён аймгийн Луу гүний хошууны Цацын болон ойр хавийн хийдийн лам хуврагууд Батцэнгэл сумын Цац хэмээх энэ нутагт хөдөөлөн амардаг байж. Хүний ходоод гэдэс, элэг цөс нойр булчирхай, бөөр нуруу зэрэг дотор эрхтэнд сайн гэгддэг тус рашааны ундрагаас уухаас гадна, хөлд сууж цохиулах аваас нарны цацрагийн хордлогоос хамгаалдаг гэж нутгийн иргэд танилцууллаа.
Энэ рашааны ид шидийг сайн мэддэг нутгийн уугуул иргэд, лам хуврагууд хот орноос зун намар хүрэлцэн ирж алжаал ядаргаагаа тайлдаг гэнэ.
Цацын рашааны зүүн дэнж дээр зуслангийн амрах байр, хооллох газрыг нутгийн иргэд сайн дураараа өөрсдөө барьж, тохижуулжээ.
Архангай аймаг Л.Булган