Саалийн үнээний фермийг 2030 он хүртэл шат дараатай байгуулна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-16 10:32:44

Төв /МОНЦАМЭ/ “Шинэ сэргэлтийн бодлого- Хөгжлийн түүчээ” 2022 эдийн засгийн чуулганы нэг салбар хуралдаан болох “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, Үйлдвэр технологийн парк, түүний хүрээнд хэрэгжих төслүүд” сэдвийн хүрээнд эрчимжсэн мал ахуй, сүүний чиглэлээр дараах шийдлүүд гарсан байна.

Эрчимжсэн аж ахуй эрхлэгч өрхийн кластер фермийг хөгжүүлэн дотоодын хэрэгцээг хангах зорилтын хүрээнд Төв аймгийн тариалангийн бүс нутагт 12.000 толгой саалийн үнээний фермийг 2030 он хүртэл шат дараатай байгуулахаар болжээ.

Өрх бүр 20-24 үнээтэй дээрх төсөлд 600 өрхийн 1200 иргэн хамрагдаж, 1600 шууд ажлын байр шинээр бий болж хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн 210 мэргэжилтэн төлбөртэй үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах боломж нээгдэнэ. Төслийн хүрээнд Төв аймагт 2030 он хүртэл 360 тэрбум төгрөгийн хөрнгө оруулалт хийж жилд 60-70 сая литр сүүг дотоодын үйлдвэрт нийлүүлэн одоогоор гадны орноос жил бүр импортоор авч буй 5 мянган тонн хуурай сүүний импортыг багасган цаашид 25 сая долларын гадагшаа урсгалыг зогсоож, дотоодын эдийн засагт шингээх талаар онцоллоо. 60-70 сая литр сүүний борлуулалтын 108 тэрбум төгрөгийн худалдан авалт дотоодод хийгдэнэ гэдгийг мөн чуулганы үеэр албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ