Итали улс хилээр нэвтрэхэд вакцинжуулалтын гэрчилгээ, шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-31 16:37:04

РОМ. /AFP/. Итали улс ирж буй зорчигчдоос хилээр нэвтрэхэд коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээ, өвдөөд эдгэрсэн эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан баримт зэргийг шаардах журмыг цуцалжээ. Дээрх шийдвэрийг тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт зарласан байна.


Мөн Италийн “ногоон зорчих гэрчилгээ”-ний хугацаа тавдугаар сарын 31-ний өдөр дууссаны дараа сунгахгүй аж.


Итали улс нь 2020 оны эхээр коронавирусний халдвар гарсан Европын анхны улс болсон. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас тус улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх хамгийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.


Дэгдэлт намжиж, хүмүүсийн олонхи нь коронавирусний эсрэг вакцин хийлгэсний дараа тус улс ихэнх хязгаарлалтуудаа цуцалсан боловч нийтийн тээврээр зорчих болон сургуулийн орчинд зайлшгүй амны хаалт зүүхийг шаардаж байв.


Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, даваа гарагт тус улсад шинээр коронавирусний халдвар авсан 7537 тохиолдол бүртгэгдэж, 62 хүн нас барсан байна.     

Холбоотой мэдээ