Беларусь улс 6, 7 дугаар сард цэргийн дайчилгааны сургуулилалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-05-31 12:41:10

БЕЛАРУСЬ. /БелТа/. Беларусь улс энэ оны 6, 7 дугаар сард Украин, ОХУ-тай хиллэдэг Гомель мужид цэргийн дайчилгааны сургуулилалт хийнэ гэж тус улсын төрийн мэдээллийн БелТА агентлаг даваа гарагт мэдээлэв.


"Цэргийн төлөвлөгөөт сургуулилалтыг энэ оны 6-р сарын 22-ноос  7-р сарын 1-ний хооронд хийх ба сургуулилалтын зорилго байлдааны хийгээд дайчилгааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид болон иргэдийн цэргийн ажиллагааны мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэхэд оршино" гэж Гомель мужийн цэргийн комиссар Андрей Кривоносов БелТА агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.


Мөн 5 дугаар сарын 26-нд Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын Украинтай хиллэдэг мужуудад цэргийн шинэ анги нэгтгэл байгуулах тушаал гаргажээ.

Холбоотой мэдээ