Хатгалд цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
                                                                    Хөвсгөл
/МОНЦАМЭ/. Сүүлийн үед Хөвсгөл аймагт хур тунадас ороогүйн улмаас ихэнх нутгаар
хуурайшилтын 4-р зэрэгт шилжээд байсан. Өнгөрсөн шөнө хур тунадас орсны улмаас
Галт, Цагаан-Уул,  Төмөрбулагаас бусад
сум хуурайшилтын 1-р зэрэгт шилжсэн байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө нийт нутгаар 0.0-13.0 мм аадар бороо, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл орчмоор цас орсон байна. 
Хамгийн их цас
Хатгал тосгоны ажиглалтын талбайд
2 см байна гэдгийг Ус цаг уур орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.  Мөн өнөө
шөнө нийт нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
        Улаанбаатар