Эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 10-ныг дуустал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-04 12:37:18

Өмнөговь аймагт наймдугаар сарын 3-наас эхлэн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж эхлээд байна.

Тавантолгой-Даланзадгадын 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь 2013 онд ашиглалтад орсноос хойш их засварын ажил хийгээгүй юм. Энэ жил ийнхүү урсгал засварыг хийх болсон тул 2016 оны 8-р сарын 03-10-ныг дуустал өглөөний 07-20 цаг хүртэл эрчим хүч хязгаарлах болжээ. Богино хугацаанд их хүчээр засварын ажлыг хийхийн тулд эрчим хүчний мэргэжлийн 5-6 бригад уртасгасан цагаар ажиллах юм. Энэ хугацаанд ДЦС ачаалал авч 1.2 мегаватт чадлаар цахилгаан дамжуулан Даланзадгад сумын 65 хувийг буюу онцгой объектуудыг хэсэгчлэн эрчим хүчээр хангах үүрэг хүлээжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ