Бүрэгхангай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй сум боллоо

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-05-16 16:33:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сум Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй сум болжээ. Өнгөрсөн онд 322 иргэнийг ажлын байраар хангасан бөгөөд уул уурхайн нөхөрлөл, газар тариалан, “Ногоон тэжээл”, “Хожуул, унианги, гишүү” зэрэг төсөлд 25-60 иргэнийг хамруулсан байна.

          - Зорилтот бүлгийн 20 өрхөд 31,3 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн насны найман иргэнийг байнгын ажлын байраар хангаж, есөн иргэнийг төсөлд хамруулж, 15 өрхийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж өрхийн хөгжлийн түвшинг ахиуллаа гэж сумын Засаг дарга М.Бадам ярилаа.

Холбоотой мэдээ