Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-11 20:58:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Баруун-Урт сумын ЗДТГ-ын албан хаагчид хуваарьт газраа буюу хуучин наадмын талбайн газарт 700 ширхэг хайлаас мод тарьжээ.

Уг хэсгийн газарт ямар нэг бүтээн байгуулалт хийхгүй бөгөөд хүүхэд, залууст зориулсан ногоон байгууламж бүхий задгай талбай болох аж. Цаашид мод тарих,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэлээ.


Баруун-Урт сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөсөн. Сумын ЗДТГ-аас мод тарих, түүнийг арчилж тордох ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг орон нутгийн төсөвт суутгаж, дэмжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ОНХС-гийн 30 сая төгрөгөөр ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг хийхээр төлөвлөж, улмаар эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн Шаргын модот цэцэрлэг ХХК-д 8,2 сая төгрөгийн өртөг бүхий нэг наст хайлаас, шар хуайс, бургасны харандааг хүлээлгэн өгч, тарих газрыг хуваарилан өгчээ.


Мөн ОНХС-гийн 30 сая төгрөгөөр, тендерт шалгарсан "Арби элеваторс" компаниар дамжуулан зөөврийн усны цоо шинэ машиныг худалдан авч, мэргэжлийн байгууллагад нь хүлээлгэн өгчээ. Тус машиныг БНХАУ-ын ДонФэн үйлдвэрт үйлдвэрлэсэн, 120 морины хүчин чадалтай, 8 тоннын багтаамжтай бөгөөд машиныг хүлээн авсан өдрөөс ашиглаж эхэлжээ.

Холбоотой мэдээ