Аюулт үзэгдэл ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-11 19:56:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой байдлын газар 102.0 сая төгрөгийн эд хөрөнгийг аварчээ.

Энэ оны нэгдүгээр улиралд тус газарт нийт гамшиг, ослын дуудлага 15 ирсэн байна. Үүнээс объектын түймэр найм, малын шүлхий өвчний дөрөв, аврах ажиллагааны гурван дуудлага иржээ. Эдгээр дуудлагуудад онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, гамшиг ослоос дөрвөн хүнийг аварч, 102.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин гамшиг ослоос болж 48.0 сая төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирчээ. Гамшиг ослын үед онцгой байдлын 71 алба хаагч ажиллаж, 16 техник хэрэгсэл оролцсон байна. Дээрх аюулт үзэгдэл ослын дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ