Хөрөнгө оруулалтын ажлуудтай холбоотой 10 тэрбум 239.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-10 15:35:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2022 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө”-ний дагуу “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын төгсгөлийн уулзалтыг хийлээ.
Аудитаар хөрөнгө оруулалтын ажлуудыг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй, ажлыг дутуу чанаргүй гүйцэтгэсэн, хөрөнгө оруулалтын ажлыг бүртгэл тайланд тусгаагүйтэй холбоотой 10 тэрбум 239.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Зөрчлийг таслан зогсоох, чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэгч байгууллагаар бүрэн дуусгах, захиалагчийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авах албан шаардлагыг аймгийн ГХБХБГ-т, аймгийн Засаг даргад албан шаардлага, 5 заалт бүхий зөвлөмжийг өгч, аудитын шийдвэрийн дагуу тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч биелэлтийг ирүүлэх талаар шалгуулагч байгууллагын удирдлагууд болон мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгчээ.
Уулзалтад аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Т.Байгалмаа, аудитын менежер Д.Нэргүйбаатар, ахлах аудитор Б.Азхүү, Н.Алтантуяа, Х.Алтанчимэг, аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал, ОНӨГ-ын дарга Х.Ганхуяг, ХОХБТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Амаржаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.
Холбоотой мэдээ