БНСУ НАТО-гийн Кибер хамгаалалтын хамтын ажиллагааны төвд элсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-06 17:00:25

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ НАТО-гийн Кибер хамгаалалтын хамтын ажиллагааны төвд /CCDCOE/ албан ёсоор элсэж тус байгууллагын гишүүн болсон талаар тус улсын Үндэсний тагнуулын албанаас пүрэв гарагт мэдээлэв.


Өмнөд Солонгос улс тус байгууллагад элссэн Азийн анхны орон болсон байна.


БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны Кибер аюулгүй байдлын газрын дарга Эстони улсын нийслэл Таллин хотод байрлах тус байгууллагын байранд болсон гишүүн элсүүлэх ёслолд оролцжээ.


Кибер хамгаалалтын хамтын ажиллагааны төв нь 2008 оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй кибер аюулгүй байдлын байгууллага юм.


БНСУ-ны Үндэсний тагнуулын алба тус байгууллагад элсэх хүсэлтээ 2019 онд гаргасан бөгөөд тус байгууллагаас зохион байгуулдаг “Locked Shield” кибер сургуулилтад 2020 оноос хойш хоёр жил дараалан оролцсон байна.


Өмнөд Солонгос улс тус байгууллагад элссэнээр нийт тус байгууллага 32 гишүүнтэй болсон ба үүнээс 27 орон нь НАТО-гийн гишүүн бол тав нь НАТО-гийн гишүүн бус орон юм. 

Холбоотой мэдээ