"Жалханз хутагтын доод хүрээ Гандандаржайлин хийд" ном гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-03 00:30:17

Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд байгуулагдсаны 250 жил, дахин сэргээсний 25 жилийн ойд зориулан "Жалханз хутагтын доод хүрээ Гандандаржайлин хийд" хэмээх ном, баримтат киног бүтээжээ.

Эх бичгийн сурвалж судалгаанд тулгуурласан тус  бүтээлээр Мөрөнгийн хүрээний үүсэл хөгжлөөс эхлээд 1990 оны дахин сэргэлтийн үеийн түүх, хурал номын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг олны хүртээл болголоо. Эл ном болон баримтат киноны нээлт Мөрөн хотод наймдугаар сарын 1-нд болж  сүсэгтэн олон  номын цагаан буян дэлгэрэхийн ерөөл өргөж, номын дуу сонсон дагаж баяслаа. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ