Шри Ланка улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-27 11:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохонаг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Элчин сайд Палита Т.Б. Кохона Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардууллаа.


Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Шри Ланка дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Палита Т.Б. Кохона хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ