Засмал замын дугуйн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-04-27 10:48:22

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн засмал замын дугуйн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Төв аймгийн Биеийн тамир спортын газар, спортын мастер А.Цэвэгжав агсны гэр бүл, найз нөхөд хамтран зохион байгууллаа. 

Тэмцээнийг Зуунмод сумын Зүүндэлгэр баг-Соломын давааны зам дээр зохион байгуулсан бөгөөд 19 байгууллагын нийт 89 тамирчин 11 насны ангиллаар уралдлаа. Дугуйн спорт нь засмал замын, бартаат замын, уулын, трекийн гэх мэт төрлүүдтэй бөгөөд энэ удаагийн тэмцээн нь засмал замын төрлөөр болсон юм.

Дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, улс, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, харилцан туршлага солилцох, дугуй унах хөдөлгөөнд олон нийтийг татан оролцуулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилготой байна.

 

Орон нутгаас Өмнөговь аймгийн “MG-Road”, Сүхбаатар аймгийн “Шилийн богд - МонАлтон”, Дарханы “Дархан роүд”, Төв аймгаас 2 байгууллага тус тус оролцлоо. 

Холбоотой мэдээ