Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-01 07:17:55

Аргын тооллын 8 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Өглөгт охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ