Техаст 16 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-31 13:29:02

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Техас муж улсад өчигдөр агаарын бөмбөлөг осолдож, наад зах нь 16 хүн амиа алджээ.

Бөмбөлөг агаарт хөөрч байх үед гал гарч, доош унасны улмаас бөмбөлөг дээр байсан бүх хүмүүс амиа алдсан байна гэж АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Техас муж улсын албаны хүмүүс ослын газар шалгалт хийж, амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээллийг цуглуулж байна.

Уг ослын улмаас олон хүн амиа алдсан бөгөөд муж улс, АНУ-ын эрх бүхий байгууллагууд тэр дундаа Холбооны мөрдөх товчооны оролцоотой мөрдөн шалгалтыг хийж байна гэж  хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Осол Техас муж улсын нийслэл Остин хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд болсон байна. Техас муж улсын захирагч Грег Эбботт уг осолтой холбогдуулан мэдэгдэл хийхдээ, техасчуудыг амиа алдсан хүмүүсийн төлөө залбирахыг уриалжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ