Дархан суманд “Газар өмчлөгчдийн холбоо” байгуулагдана

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:28:21

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал: энэ оны 1-3 дугаар улирлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон бол Дархан сумын гэр хорооллуудын дунд “Газар өмчлөгчдийн холбоо” болон судалгааны ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргав.

Уг ажлын хэсэгт сумын Хөгжлийн бодлогын хороо, Хууль эрх зүй өргөдлийн хорооны гишүүд багтжээ. Ажлын хэсгийн шалгалтыг 10 дугаар сарын 25-нд дуусч 29-ний өдөр Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах аж. Мөн Төрийн дээд шагнал одон медальд уламжлах, жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн мэдээллийг тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа. Өнгөрсөн гурван улирлын төлөвлөсөн ажлын хэрэгжилтэд  хяналт тавьж шалгалт хийх ажлын хэсгийг долоон хүний бүрэлдхүүнтэйгээр батлав. Түүнчлэн Дархан сумын гэр хорооллын иргэдийн дунд “ГӨХ” буюу “Газар өмчлөгчдийн холбоо” байгуулах судалгааны ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

                                                                                                                       Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд