Индонезид дөрвөн хүнийг цаазаар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-29 09:26:20

ЖАКАРТА. /ВВС/. Мансууруулах бодисын хэргээр цаазын ял сонсоод Индонезид шоронд хоригдож байгаа 14 ялтнаас дөрвийг нь цаазаар авчээ.

Индонезийн нэг, Нигерийн гурван иргэнийг орон нутгийн цагаар өчигдөр шөнө дунд буудан хороож, цаазын ялыг гүйцэтгэсэн гэх мэдээлэл байна. Харин Индонезийн Засгийн газар энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

Бусад 10 хүнийг цаазын ялаас хэлтрүүлсэн эсвэл ойрын үед цаазаар авах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Дөрвөн хүнийг цаазаар авсан явдлыг олон улсын хуулийг зөрчсөн “эмгэнэлтэй хэрэг” гэж “Эмнэсти Интернэшнл”ТББ зэмлэн буруушаалаа.

Индонез улс бол мансууруулах бодистой тэмцэх хатуу хуультай дэлхийн цөөхөн хэдэн орнуудыг нэг бөгөөд цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр буй тус улсыг дэлхийн улс орнууд эрс шүүмжилсээр байгаа билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ