УИХ-ын Хаврын чуулган маргааш хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын 2016 оны ээлжит Хаврын чуулганыг маргааш хаахаар төлөвлөж байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ-ын Хаврын чуулган 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулийн дагуу долдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой ч энэ жил ээлжит сонгууль тохиосонтой холбогдуулан хойшлоод байгаа юм.
Хаврын чуулганаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж баталснаар хаалтаа хийнэ. Уг асуудлыг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бүлэг хэлэлцсэн бөгөөд маргааш байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм. Үүгээр Хаврын чуулганыг хаах юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг