БНЭУ-тай орон нутгийн залуучууд, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд
Монгол Улсад суугаа элчин сайдын яамдтай хамтран ажилладаг. Энэ ч утгаараа
гадаад харилцаагаа эдийн засагжуулах чиглэлд голлон бодлого чиглэлээ
тодорхойлсоор ирсэн байна.
Тухайлбал Монгол Улс дахь БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн
залуучууд, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн байна. Энэхүү
хамтын ажиллагааны хүрээнд энэ удаа Энэтхэг Улсын Засгийн газрын бакалавр, магистр,
докторантурын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаныг иргэддээ танилцууллаа. Суралцахыг
хүсэгчид http://a2ascholarships.iccr.gov.in/ энэхүү линкээр орж дэлгэрэнгүй мэдээллийг
авч, бүртгүүлэх боломжтой аж. Ташрамд дуулгахад ирэх 4 дүгээр сард багтаан шууд 5
сургууль руу зэрэг материалаа явуулж, зөвшөөрсөн хариу ирмэгц тэтгэлэгт
хамрагдах өргөдлөө өгөх боломжтой юм байна.