Аймгийн хэмжээнд мал төллөлт 3,5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг өнгөрөгч 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 4 сая 744.1 мянган толгой мал тоолуулсан. Мал тооллогын дүнгээр Төв аймаг 3662 тэмээ, 356871 адуу, 319567 үхэр, 2.534.444 хонь, 1.529.554 ямаа тоолуулж, малын тоогоор улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн.
Энэ хаврын хувьд аймгийн хэмжээнд 2.2 сая толгой хээлтэгч мал төллөхөөс 80605 толгой хээлтэгч төллөж, гарсан төлийн 98.9% буюу 79771 төл бойжиж байна.