Сурагчид "Автобустай аялал"-д оролцож мэдлэгээ тэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-21 15:58:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тэмдэглэснээс хойш дэлхий даяар 29 дэх жилдээ, Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ хугацаанд цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсаар ирсэн билээ. Харин энэ онд Дэлхийн усны өдрийг “Газар доорх ус” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд тус өдрийг угтан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид “Автобустай аялал” зохион байгуулав. Аялагч хүүхдүүд “Ус хэрхэн танай гэрт хүрдэг вэ” агуулгын хүрээнд аймгийн УЦУОШТ-ийн үүлэнд зориудаар нөлөөлөх үйл явцтай танилцан, Тайшир сумын УЦС, Гэгээн нуураар аяллаа. БОАЖГ-аас сурагчдыг аялалд гаргахын өмнө Жанчив баатрын талбай дээр “2070 оноос ирсэн захидал”, “Газар доорх ус хэрхэн бүрдэж би болдог” талаар видео мэдээллийг үзүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийв. 

“Автобустай аялал”-ыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Говь-Алтай аймгийн зохицуулагч, БСУГ, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ хамтран зохион байгуулсан юм.


Холбоотой мэдээ