ИТХ-ын анхдугаар хуралдаан болов

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 10:16:12

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Цэцэрлэг хотноо Нутгын захиргааны ордны хурлын их танхимд Архангай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болжээ.

Уг хуралдааныг шинээр сонгогдсон төлөөгчдийн насаар хамгийн ахмад, Эрдэнэмандал сумаас сонгогдсон М.Батдорж нээн удирдав. ИТХ-ын төлөөлөгчдийн 97,4 хувийн ирцтэй нээсэн энэхүү хуралдаанаар 39 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, хуралдааны дэгийг хэлэлцэн санал нэгтэй батлав. Ингээд хуралдааны ажлын нэг хэсэг болон шийдвэрийн төсөл боловсруулах комиссыг томилов. МАН, АН –ын бүлгийн тус тусдаа хуралдаж, ИТХ-д МАН 26, АН 13 төлөөгчидтэй бүлгүүд байгуулснаа албан ёсоор уламжилж, даргаар нь Ж.Нэргүй Ч.Баасанжав нарыг баталжээ.

Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Биндэрийн Өсөхбаярыг, тэргүүлэгчдээр нь хоёр намтай зөвшилцсөний дагуу Б.Өсөхбаяр, Н.Баянмөнх, Г.Чулуунбаатар, М.Батболд, П.Гомбодорж, П.Энхтайван, Б.Түмэнжаргал, Ж. Нэргүй, Д:Мөнхбат, С.Эрдэнэбат, Ч.Баасанжав нарыг сонгов.

Дашрамд өгүүлэхэд, тэргүүлэгчдэд шинэ төлөөлөгч ороогүйгээр өвөрмөц бөгөөд ирэх 4 жилд Архангай аймаг улс төрийн хувьд тогтвортой байх чиг хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгч Ч.Баасанжавын хэлснээр олонх, цөөнх болж жилийн турш хамт ажилласан бие биеэ мэдэх иргэд тэргүүлэгчид болсон. Мөн хуралдаанаас ялсан МАН-ын дарга Ц.Мөнхнасанг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж,  Ерөнхий сайдад уламжлсан тухай аймгийн ИТХ-ын 2016 оны долдугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлд дурьдсан байна.

Харин Монгол улсын Ерөнхий сайд батламжилж  7 дугаар сарын 20-ны  Цогоогийн Мөнхнасанг Архангай аймгийн Засаг даргаар томилжээ.

Д.Бат-Эрдэнэ Засаг дарга байхдаа боловсролын салбарыг өөд татаж, аймгийн өнгө үзэмжийг дээшлүүлэх талаар их юм хийсэн. Шинэ Засаг дарга маань ХАА-д илүү ахиц дэвшил гаргах байх гэж төлөөлөгчид ч олон нийт ч үзэж байна. Учир нь Д.Бат-Эрдэнэ математикийн багш мэргэжилтэй бол Ц.Мөнхнасан нь малын их эмч мэргэжилтэй юм байна.

Л.Булган

Холбоотой мэдээ