Долдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-27 09:06:54

09.00 цагт МҮХАҮТ-д тус байгууллагын удирдлагууд БНХАУ-ын Нин Ся мужийн худалдааны танхимын дарга Хэ Жэн Рун тэргүүтэй мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн 850 хүний мотобуудлагын батальон Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ЗХЖШ-ын талбайд болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дэлхийн хепатитын өдрийг угтан Оном сангаас зохион байгуулж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” нээлттэй өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч хөдөлгөөнөөс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ