Таван төрөлт тэмцээнд ОБГ-ын баг тамирчид тэргүүллээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-14 17:17:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярыг угтан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах сагсан болон гар бөмбөг, хэвтээ шахалт, үндэсний бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа гэсэн 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцээнд зургаан байгууллагын 400 орчим алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр  хурандаа Ё.Пүрэвсүрэн даргатай Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүн байрт шалгарлаа.


Дэд байрт Цагдаагийн дэд хурандаа Т.Ганхуяг даргатай Цагдаагийн газрын баг тамирчид, гутгаар байрыг хурандаа У.Мөнхбат захирагчтай Хилийн-0257 дугаар анги тус тус эзэллээ. 


Холбоотой мэдээ