Хөвсгөл аймаг e-mongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-14 16:47:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцийг танилцууллаа. Хөвсгөл аймаг e-mongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо.


Тус аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн 23 сум, нэг тосгонд "Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем"-ийг нэвтрүүлээд байна.


Цахим  хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг төрийн албан хаагч, иргэдэд цахим аймгийн загварчлалыг танилцуулж, арга зүйн зөвлөмж өглөө.

 

 


Холбоотой мэдээ