Яаралтай тусламжийн дуудлагад 20 минутад очих хувь 95 хувьд хүрч нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд
БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн 13 машин иргэдэд үйлчилж байна.
Өнгөрсөн онд Түргэн
тусламжийн тасагт 15597 дуудлага ирснээс гэнэтийн өвчлөлтэй холбоотой 14399, осол гэмтэл 830, төрөх дуудлага 483,
архины шалтгаант 1799 дуудлага байсан байна.
Мөн Яаралтай тусламжийн дуудлагад 20
минутад очих хувь 95 хувьд хүрч нэмэгджээ.
Өнгөрсөн онд яаралтай түргэн тусламжийн
тасагт ажиллаж буй их эмч, жолооч, шатахууны зардалд орон нутгаас 285 сая
төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна.
Мөн коронавирусний тархалттай холбоотойгоор гэрийн эмчилгээний тусламж
хүртээмжийг нэмэгдүүлэх, хүндрэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор Өрхийн эрүүл
мэндийн 6 төвд тусламж, үйлчилгээнд ашиглах суудлын автомашин өгчээ. Ингэснээр
ковидын гэрийн эмчилгээнд 13710 хүнийг хамруулсан байна.