"Түмний сэтгэлд мөнхөрсөн нэрс" харилцаа дууны тэмцээнд Р.Айдос тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн
Т.Аубакирын санаачилгаар казахын ард түмний ардын яруу найргийн нэгэн төрөл
"айтыс" буюу харилцаа дууны тэмцээнийг энэ сарын 6-ны өдөр
аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Наурыз баярыг угтан явуулсан "Түмний
сэтгэлд мөнхөрсөн нэрс" сэдэвт уг тэмцээнд Баян-Өлгий, Ховд аймгаас 20 гаруй
яруу найрагч оролцсоноос Р.Айдос тэргүүн байр эзэлж, 3 сая
төгрөгийн шагнал хүртлээ.
Мөн М.Зоя, А.Инкарбек, Х.Аманжол, Л.Ерген нарын
яруу найрагчид удаах байруудад шалгарч 500 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр
шагнуулав.