Сүхбаатар аймгийн хурдан морьдын уралдааны тоймыг хүргэж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-07-25 16:10:40

Аймгийн баяр наадмын эхний өдөр буюу  7 дугаар сарын 22-ны өдөр азрага соёолон, дааганы уралдаан болов.

 Хурдан азарганы уралдаанд нийт 140 гаруй азарга уралдааны замд гарснаас Уулбаян сумын  уяач Д.Осоржамаагийн хар түрүү магнайд ирж торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд Асгат сумын уяач Буд бор, айргийн 3-д Асгат сумын уяач Бат-Эрдэнийн бор, айргийн 4-д Баруун-Урт сумын уяач Дамдинсүрэнгийн Осоржамаагийн хүрэн, айргийн 5-д  Дарьганга сумын уяач Дашдондогийн хонгор азарга хурдлан ирж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.

Хурдан соёолонгийн уралдаанд 120 соёолон мордсоноос түрүү магнайд Дарьганга сумын уяач Батсүхийн буурал, аман хүзүүнд Сүхбаатар сумын уяач Ө.Хүдэрхангайн будан, айргийн 3-т Наран сумын уяач  У. Сүхболдын хонгор, айргийн 4-д Халзан сумын уяач Сүхбатын хүрэн, айргийн 5-д Онгон сумын уяач Өсөхбаярын хээр оржээ.

Хурдан дааганы уралдаанд нийт 130 даага уралдааны замд гарсанаас түрүү магнайд Наран сумын уяач Б.Мөнхбаярын хүрэн хурдлан ирж, аман хүзүүнд Баруун-Урт сумын уяач Батчулууны зээрд, айргийн 3-т Дарьганга сумын уяач Батхүрэлийн хээр, айргийн 4-т Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Батболдын хонгор, айргийн 5-д Асгат сумын уяач Батхолбоогийн хээр хурдлан ирж наадамчин олноо баясгалаа.

Баяр наадамын 2 дахь өдөр буюу 7 сарын 23-ны өдөр хурдан их нас, шүдлэн, хязаалан, насны морьд уралдсан.

Их насны моридын уралдаанд нийт 170 гаруй шандаст хүлэг мордсоноос Халзан сумын уяач Э.Мөнхбатын хүрэн түрүүлж, аман хүзүүнд Наран сумын уяач У.Сүхболдын хар, айргийн 3-д Наран сумын уяач Ц.Эрдэнэхүүгийн хүрэн халзан, айргийн 4-д Сүхбаатар сумын уяач Б.Буянбатын Хонгор, айргийн 5-д Дарьганга сумын уяач Борчулууны Ганхуягийн хонгор тус тус орлоо.

Хурдан шүдлэн насны уралдаанд хамгийн их буюу 220 гаруй мордсоноосс түрүү магнайд Асгат сумын ААУ Жамъяаны Баярсайханы хүрэн, аман хүзүүнд Сүхбаатар сумын Борхүүгийн Буянбатын хонгор, айргийн 3-д Онгон сумын уяач Онгон сумын ААУ Адъяагийн Лувсандоржийн будан, айргийн 4-д Баруун-Урт уяач Лонхорын Алтансүхийн хээр, айргийн 5-д Наран сумын ААУ Цэндийн баатарын тожин оржээ.

Хурдан хязаалан насны уралдаанд 210 хязаалан насны морьд уралдсанаас Түрүү магнайд Наран сумын уяач Бүрнээгийн Мөнхбаярын хүрэн халзан, аман хүзүүнд  Асгат сумын уяач Л.Алтан-Эрдэнийн хүрэн халзан, айргийн 3-т Онгон сумын уяач Бат-Очирийн Мэндбаярын Хонгор, айргийн 4-т Сүхбаатар сумын уяач Сүхбаатарын Батхүүгийн саарал, айргийн 5-д Онгон сумын уяач Г.Галбаатарын будан орж торгон жолоо өргүүлж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баясгалаа.

Сүхбаатар аймаг байгуулагдсан түүхт 74 жил,Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадамд Наран сумын уяачид одтой сайхан наадаж 2 түрүү, 3 айраг хүртжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ