“Хувийн туслах" үйлчилгээг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-03-03 15:35:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хувийн туслах" үйлчилгээг хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн туслахын үйлчилгээг хэрэгжүүлсэн анхны аймаг бол Өмнөговь юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2022 онд уг "Хувийн туслах" үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өдөр тутмын үйлдэл хийхдээ зарим зүйлс дээр бусдын тусламж авах зайлшгүй шаардлагатай байдаг. Тухайлбал үсээ боох, гутлаа үдэх, машинд суух, байгууллагуудаар үйлчлүүлэх гэх мэт. Тусламж хэрэгцээтэй эдгээр үйлдлүүдэд нь тусалж байгаа хүнийг “Хувийн туслах” гэнэ. Уг үйлчилгээнд 70 болон түүнээс дээш хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой.
"Өмнөговь бие даан амьдрах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Сайнжаргал "2017 оноос хойш хэрэгжиж байгаа уг үйлчилгээнд энэ он гарснаас хойш 10 орчим иргэн хамрагдаж байгаа. Тэдэнд 13 иргэн туслах үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.
Холбоотой мэдээ