Аймгийн баяр наадамд 160 шагайчид орлцлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2016-07-25 13:09:26

 Булган аймгийн баяр наадмын “Шагайн харвааны” тэмцээнд 20 багийн 160 шагайч ороцлоо. 

Монгол улсын Үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай баг тэргүүн байр, Монгол улсын   Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг 2-р байр, Аймгийн гоц мэргэн Д.Галбадрах ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ. Харин цуваа харвааны төрөлд 1-р байрт Монгол улсын хошой мэргэн  Ш.Баянмөнх,  2-р байрт аймгийн гоц мэргэн  О.Энхбаатар, 3-р байрт залуу харваач  Т.Аюуш нар шалгарлаа. Бууны харвааны төрөлд  1-р байрт  залуу харваач Р.Ганболд,  2-р байрт Монгол улсын харьшгүй мэргэн Г.Нинжпэрэнлэй, 3-р байрт аймгийн гоц мэргэн  Д.Чулуунбаатар нар тус тус шалгарлаа.  

Холбоотой мэдээ