Энэ оны анхны үзэсгэлэнг "JCI Darkhan” байгууллагатай хамтран зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-25 20:52:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Музей энэ оны анхны үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ. Хоёр сарын турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд “JCI Darkhan” байгууллагын 20 гаруй жилийн түүхийг харуулсан бүтээлүүд тавигджээ. Аймгийн музей нь тухайн жилийнхээ ажлын төлөвлөгөөг боловсруулж иргэдэд үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ дагуу хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагатай ирэх дөрөвдүгээр сар хүртэл хамтран ажиллахаар болсон аж. Хамтын ажиллагааны хүрээнд “JCI Darkhan” байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг, гишүүнчлэл,  зэргийг сурталчлах ажээ. Уг үзэсгэлэн нь “JCI Darkhan” байгууллагын 2022 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Shinig star төслийн эхний ажил болох “Open up JCI үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээр дамжуулан оюутан сурагчдыг музейтэй танилцуулах болон өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мөн төслийн хүрээнд их, дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, оюутан залуус руу чиглэсэн олон ажлыг хийхээр тусгажээ.

 

Холбоотой мэдээ