"Илүүдэл жингүй-эртэч Монгол аян"-д нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-25 09:51:20

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй “Илүүдэл жингүй- Эртэч Монгол” аянд Дорнодчууд нэгдлээ. 

Өнөөдөр өглөө Засаг дарга М.Бадамсүрэн аянд нэгдэж, бүх насны иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжин, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг уриалав. Энэхүү аян хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын нэгэн хүртэл орон даяар өрнөж байгаа юм.

Дорнод аймгийн 14 сумын Биеийн тамир, спортын байгууллага, соёлын төв зэрэг заал, танхимыг өглөө бүр 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосноор иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна.

 

Холбоотой мэдээ