Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн их засварын ажил дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-23 21:30:57

Төв /МОНЦАМЭ/ Манзушир хутагтын Дашчойнхорлин хийд үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд олон ажлыг төлөвлөөд байна. Үүний эхлэл болгож аймгийн төвийн Цогчэн дуганы их засварын ажлыг аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас санаачлан дэмжиж 2021 оны 9 дүгээр сард эхлүүлсэн билээ.

Тус хийдийн засварын ажлыг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, иргэдийн өргөсөн хандив тусламжийн хүрээнд “Декора” ХХК хийж гүйцэтгэжээ. Төв нутгийн түүхийн хуудас, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээнд буян хураасан хийдээ сэргээн засварлах ажил дуусаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, дэмжлэгээр “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн сар шинийн босгон дээр равнай өргөж, балин адислагаа хийн хурлаа хурж, сүсэгтэн олонд үүдээ нээсэн юм. 

Холбоотой мэдээ