Засгийн газар Зүүнбаян-Хангийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-02-23 09:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 8.00 цагт эхэлж, 20 орчим асуудал хэлэлцэж байна.


Тодруулбал, Зүүнбаян-Хангийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл, Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж  байгаа ажлын талаар хэлэлцэж байна.


Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13.00 цагт хэвлэлийн хурал хийж танилцуулахаар товложээ.

Холбоотой мэдээ