Цагаан суварга, Их газрын чулуунд отоглох цэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-22 17:15:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 онд улсын төсвийн 200,0 сая төгрөгийн хөрөнгөөр Өлзийт сумын Цагаан суварга, Гурвансайхан сумын Их газрын чулуунд отоглох цэг байгуулахаар шийдвэрлэв.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд улсын хэмжээнд 100 байршилд отоглох цэг байгуулахаар тусгагдсан ба Дундговь аймагт ийнхүү хоёр цэг байгуулах ажээ.

Нийтийн ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулснаар жуулчин аялагч нарт тав тухтай орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зорилготой.  

Энэхүү отоглох цэг нь тухайн газар нутгийн байгаль орчны нөхцөл байдалд тохирсон нэг ээлжинд 100-аас багагүй хүн, 50-аас багагүй майхан барих талбайтай, бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар, машины зогсоол, гэрэлтүүлэг, сүүдрэвч, спорт талбайтай байх аж.



Холбоотой мэдээ