“Нэг байгууллага нэг өрх” аян хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-22 13:07:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт нийгмийн салбарын 16 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Тус салбар байгууллагын удирдлагууд энэ сарын 21-нд Соёл урлагийн газар”-т зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар нийгмийн салбарт хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, баталлаа. 

Тодруулбал, “Нэг байгууллага нэг өрх” аяныг санаачилж, жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болов. Энэхүү аян нь нэг байгууллага нэг өрхийг сонгож аваад тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой гэж ЗДТГ-аас мэдээллээ.   

Холбоотой мэдээ