Л.Цэрэнбямба агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-22 10:57:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын зөвлөх багш, спортын мастер Л.Цэрэнбямбын нэрэмжит 100 буудалт даамны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Мандалговь хотноо болжээ.

Тус тэмцээнийг аймгийн БТСГ, 100 буудалт даамны холбоо, Л.Цэрэнбямба агсны шавь нар хамтран зохион байгуулсан юм.

Дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн тус тэмцээнд Эрдэнэдалай, Луус сум, Эрдэмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Хүмүүнлэг сургууль, Цэгц билиг сургууль, Мандал сургуулийн 58 сурагч оюун ухаанаа дайчлан оролцлоо.

7-10 насны эрэгтэй, эмэгтэй ангилалд М.Мандахбаяр, Г.Солонгогуа нар, 11-13 насны ангилалд М.Мандахболд, О.Түвшинзаяа, 14-16 насны ангилалд Н.Пүрэвбаатар, Т.Цэрэнбадам, 17-19 насны ангилалд Ц.Өсөхбаяр, Э.Маралмаа нар түрүүлж, 2022 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.


Холбоотой мэдээ