Сүхбаатар аймгаас дугуйн спортын Залуучуудын дэлхийн аварга төрлөө

Орон нутагт
odonchimeg@montsame.mn
2016-07-22 13:46:47

Сүхбаатар  аймгийн Асгат сумын уугуул Б. Тэгшжаргал нь дугуйн спортоор хичээллээд удаагүй байгаа бөгөөд багш нарын заавар зөвлөгөө, өөрийн уйгагүй бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн ачаар дугуйн спортын Залуучуудын дэлхийн аварга боллоо.

Тэмцээн Швейцарь улсад болж байгаа бөгөөд тэрээр дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний налуу замын төрөлд оролцон ийнхүү түрүүллээ. 

Б. Тэгшбаяр нь дугуйн спортын аваргын алтан медалийг Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсдаа авчирч буй анхны тамирчин боллоо. Түүнийг энэ спортод хөтлөн оруулсан, дасгалжуулагч багшийг С. Төмөрхуяг гэдэг.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ