Зуунмод сум 6 багтаа ISO стандарт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-14 20:12:08

Төв /МОНЦАМЭ/. 2019 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт Олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг анх нэвтрүүлж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон сумдад шат дараатайгаар тус стандартыг нэвтрүүлж байгаа билээ. Төрийн байгууллагын үйл ажиллагааг чанар, хүртээмжтэй хүргэх зорилтыг дэвшүүлэн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын 6 багт Чанарын удирдлагын менежментийн тогтолцоо ISO стандартыг нэвтрүүлэхээр Менежмент ба ур чадварын хүрээлэн Төрийн бус байгууллагатай гэрээ байгууллаа.

 

Тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэх, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц бий болох давуу талтай аж. 

Холбоотой мэдээ