Уулзалт, хурал, цуглааныг танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
Тухайлбал, уулзалт, хурал, цуглааныг танхимын дүүргэлт 50 хувьтайгаар зохион байгуулах, амны хаалтаа авч үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд болох баар, караоке, ресторан, кафе, зоогийн газар, хоолны газар, кофе шопын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллахыг анхаарууллаа. Мөн худалдаа үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгасан байна.
Мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн коронавируст халдвар
болон тус халдварын омикрон хувилбарын тархалтыг бууруулах, голомтыг цомхотгох,
эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр
үйлчилгээ, спортын арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд
хязгаарлахаар шийдвэрлэжээ.